Бизнесийн туршлага
Шинжлэх ухаан, технологид суурилсан тасралтгүй үйл ажиллагаатай эхлэн боловсруулах үйлдвэрлэл явуулах, бүтээгдэхүүний чанар, нэр төрлийг нэмэгдүүлэх замаар хүнсний аюулгүй байдлын стандартуудыг нэвтрүүлсэн үйлдвэр болно. 2018 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлснээр Улаанбаатар хотын СХД-ийн 32-р хороо, Эмээлт үйлдвэрийн бүсэд 1,1 га газар, 600 тоннын хөргөлттэй зоорийг ашиглалтанд оруулсан.2018 оны 09-р сараас энэхүү үйлдвэрийн газарт мах боловсруулах үйлдвэр : 1/ Бог мал төхөөрөх 2/Бод мал төхөөрөх 3/Шулах ангилах цех 4/ Дулааны аргаар боловсруулах цехүүдийг ашиглалтанд оруулан ажиллаж байна.2019 онд Иран улсруу хонины мах 1100 тонн, Хятад улсруу 100 тонн адууны мах, дотоод зах зээл 500 тонн үхэр, хонь, ямааны мах үйлдвэрийн аргаар бэлтгэн нийлүүлсэн байна.2020 онд дотоодын зах зээлд / Улсын нөөцийн маханд / 100 тонн хөрөөдөж савласан үхэр, хонины мах нийлүүлсэн. Дотоодын зах зээлд худалдаалах 1000 тонн үхэр, хонь, ямааны мах бэлтгэн нийлүүлсэн. MCS группын компаниудад 200 тонн хонь, үхрийн ангилж савласан мах нийлүүлсэн. 2021 онд дотоодын зах зээлд / Улсын нөөцийн маханд / 430 тонн хөрөөдөж савласан үхэр, хонины мах , Хятад улс руу 450 тонн ангилаж савласан адууны мах, 250 тонн зумласан бог малын мах бэлтгэсэн. Дотоодын зах зээлд 2000 тонн үхэр, хонь, ямааны мах бэлтгэсэн. Малаас гарсан дайвар бүтээгдэхүүнийг, боловсруулан дотоод зах зээлд нийлүүлсээр ирсэн.
Үйлдвэрт нэвтрүүлсэн стандарт
Нийслэлийн мал эмнэлэг ариун цэврийн лабораторитой хамтран ажиллах гэрээтэйгээр арга зүйн зөвлөгөө авч ажиллаж байна. 1 шинжлэгч эмчтэй.
Экспортын бүтээгдэхүүнийг Монгол улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид ачилт хийх бүрт машин тус бүрээр мэргэжлийн хяналтын байгууллагын байцаагчийн хяналттай шинжилгээг өгч Улаанбаатар хотын гаалийн байгууллагын байцаагч шалгаж экспортын ачилтыг хийдэг.
Дотоодын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүнийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын төв лабораторид Дүүргийн мэргэжлийн хяналтын байцаагчийн хяналт дор сард 1 удаа шинжилгээнд өгч хяналт тавьж ажилладаг.
Манай үйлдвэрийн малын эмч нар Мал эмнэлгийн ерөнхий газрын цахим сайтаар (website: www.mfos.mn) орж малын гарал үүслийн гэрчилгээг баталгаажуулж малаа хүлээн авдаг.